Хатаж амжаагүй нулимсан дуслаар урсах үдэлтийн аяз

Ширээн дээр задлаад тавьчихсан сархад өмнө минь  байх юм

Ширхэг ширхэгээр нүдлэн урсах нулимсан дуслаар түүнийг даруулах юм..

Шивнэн шивнэн сэтгэлээ тайтгаруулах мөч амьдралд байх юм

Шийдмэг бусаасаа болж өөрийгөө шаналгах мөч тохиох юм...

 

Хундаганд хийсэн сархадын үнэр хамар сэтэлчих гээд л

Хуруундаа хавчуулсан тамхины утаа намайг бүчнэ

Хуурмагтаа бус түүний л төлөө гэсэн сэтгэлийн үзүүрт

Худал төрхөөр түүнийгээ гомдоох хогийн амьдрал таарах юм

 

Тиймээ... Сэтгэлийн үзүүрт эргэлдэх нэгэн бодол

Тэвчээр чинь хүрэх үү гээд өөрийнхөө амыг асуух мөчүүд

Тэнхэл чинь байвал зорьсондоо бай гэж хатуурхах тохиол

Тэнхээ мэдэн хашгирчихмаарч болох үймэрсэн бодол санаа

 

Хагацаад ямар үхэх гэж байгаа биш дээ гэж тайтгарах

Хариад ирэх мөч бий дээ гэж итгэх хоосон горьдлого

Хашгиран байж өөрийгөө аргацаамаар сэтгэлийн гуниг

Хатаж амжаагүй нулимсан дуслаар урсах үдэлтийн аяз

 

Өмнө минь задлаад тавьчихсан сархад талдаа орчихжээ

Өр зүрхэнд түүнийхээ л төлөө гэсэн бодол шингэж амжижээ

Өөрийгөө бус түүнийг хайрлах сэтгэлийн хатаар

Өрнөх ирээдүйн гэрэл гэгээрүү түүнийгээ үдлээ гэж өөртөө би хэллээ...

 

ИТГЭЛ БҮҮ АЛДААРАЙ.... ХАЙРТ МИНЬ...

Газар дэлхий сэтгэлээс угаагдан арилах мөч

Гэрэл туссан хөшигний завсараар шагайж

Гэмгүйхэн хэвтэх бүсгүйн гоод автанам

Гэгэлзсэн сэтгэлд тачаалын манан бууж

Гэрэвшэнгүй бүсгүйн өвөрт шурган орном

Бумбан товчоор нүд баясгах хөхийг нь

Бурам чихэр мэт амандаа хүлхэн наадж

Буурал санчигныхаа үсэнд хурууг нь шигтгээд

Бусдаас харамлан хонгор бүсгүйг эзэмднэм

Галт урсгал судас тэлэн бялхаж

Гар хөл бүсгүй түнийг ороохуй

Гайхамшигт амраг минь дуу алдан гийнэж

Газар дэлхий сэтгэлээс угаагдан арилнам...

Миний аффоризм...

Харцны аясаар сэтгэлд ирж итгэл өгдөг хайр

Харзлах нулимсны ширхэгээр амьдралд үнэлэгддэг хайр...

Нэргүй 4 мөрт

Уйтгар үргээх эгшиглэн байдаг бол тэр л сайхан дуу

Ухаарал хайрлах үгс байдаг бол тэр л  сайхан шүлэг

Учрал авчирах тавилан байдаг бол тэр л аз жаргал

Угтаж босох амьдрал байдаг бол тэр л диваажин...

Утгагүй мөртүүд шүү...

Чимээ чагнаад сууна... хаалганы цаана чимээ алга

Чихэнд торхийх анир үгүй орчлон мэт

Чи ч бас үг хэлгүй дүнсгэрхэн байна.. Утга алга

Чихэр бурам бишээ ..энэ амьдрал... чи ч мэднэ

 

Хундагтай сархадыг шимэн уухад таашаал мэдэрдэггүйтэй адил

Хуурмаг хорвоог цаг хугацаагаар элээх нь утгагүй мэт

Худал үнэн магтаал хов живэнд живсэн амьдралыг

Хуу татаад гэрэлт өдөртэй маргааш л золгоё....

 

 

 

 

(Нийт: 240)